Аялна гэдэг олон үндэстний соёлтой танилцан, шинэ хүмүүстэй уулзан, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудыг үзэж танилцах гээд гайхалтай зүйлсээр олон.

Харамсалтай нь аялал бол дийлэнх хүмүүсийн хувьд тансаглал бөгөөд зарим хүнд насны мөрөөдөл болж үлддэг. 

Сүүлийн үед хөгжиж буй орнуудад барууныхан “begpacking” буюу гуйланчлалын аялал хийж буйд ихэнх уугуул иргэд бухимдалтай хандах болжээ. Тухайлбал Зүүн Өмнөд Азийн эдгээр орнуудад аялал жуулчлал нь орлогын чухал хэсэг бөгөөд олон хүмүүс энэхүү орлогоороо амьдралаа залгуулдаг аж. Гэтэл үл таних хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглан аялах нь амиа хичээсэн зүйл, үнэнийг хэлэхэд аялах боломжгүй бол битгий аялалд гар хэмээн сануулжээ.Зарим улсын удирдлагууд уг явдалд хангалттай хэмээн хариу үйлдэл хийх болсон байна. Жишээ татвал Индонезийн Бали арлын цагаачлалын албанаас эдгээр гуйланчлан аялагчдыг элчин сайдын яаманд нь хүлээлгэн өгч, асуудлаа өөрсдөө шийдэхийг хүсжээ.

Тус улсын албаныханы хэлснээр “Бид олон бэрхшээлтэй, асуудалтай аялагчидтай тааралдсан. Сүүлийн үед эдгээр гуйланчлагчид Австрали, Их Британи, Орос улсаас ирэх болсон” гэжээ. 

Зарим жуулчдын хувьд золгүй явдал тохиолдсон байхыг үгүйсгэхгүй ч зарим нь гуйлга гуйх замаар аяллаа санхүүжүүлэх болсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Аяллаа санхүүжүүлэхийн тулд ажил эрхлэхийг үгүйсгэхгүй бөгөөд гадаад хэл заах, гараар урласан зүйлсээ худалдах зэрэг нь бусдад гэм хоргүй үйлдэл болохыг онцолжээ.


Эх сурвалж: https://educateinspirechange.org/