Б.Номин
06 сарын 23, 2025
Өнөөдөр дэлхий дахинд хэд, хэдэн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Тухайлбал, АНУ-ын тамирчин Кэти Кубьяк S4 ангилалын 100 метр арын сэлэлтэд 1:32.72, мөн S4 ангилалын 50 метр чөлөөт сэлэлтэд 36.44 секундын амжилт гарган дэлхийн шинэ амжилтыг тогтоолоо.
Энэтхэгийн Вишакхапатнам (Визаг) хотод болсон олон улсын Йогийн өдрөөр 300,105 хүн хамдтаа йог хийж “Хамгийн олон хүнтэй йогийн хичээл”-ийн Гиннессийн дээд амжилтыг шинэчилэв. Харин Тайландын Пхукет хотод хамгийн олон хүн нэгэн зэрэг Хоккиен гоймонгоор хооллосон дээд амжилтыг Гиннессээр албан ёсоор баталгаажуулжээ.
Түүнчлэн Мексик-Аляска чиглэлийн 9100 км замыг дугуйчид 80 хоногт туулж, “Хойд Америк дахь хамгийн их нийт өндөр авсан тандем дугуйчин” төрөлд шинэ дээд амжилт тогтоож байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.