Япон улсын иргэн 107 настай ихэр эгч дүүс дэлхийн хамгийн ахмад ихрээр тодорч Геннисийн номд бичигдлээ.

Үмэно Сумияама, Коумэ Кодама нар 1913 онд 11 хүүхэдтэй өнөр гэр бүлд мэндэлжээ. Ихэр эгч дүүс хүүхэд насаа хамтдаа өнгөрүүлж чадаагүй бөгөөд 70 нас хүртлээ цөөхөн хэдэн удаа уулзалдсан ээдрээтэй амьдралыг туулцгаасан талаараа хэвлэлд дурджээ. 

Хүүхэд байхдаа ихэр гэдгээсээ болж үе тэнгийнхэндээ гадуурхагдсан нь тэдний хувьд амьдралынх нь бараан дурсамж гэнэ. 

Ихар наснууд өдгөө асрамжийн газарт амьдардаг. Залуудаа оршуулга, хурим, олон нийтийн арга хэмжээнд цөөхөн уулзалддаг байсан тэд нэг нэгэнтэйгээ илүү ойр дотно болж, хамтдаа шашны мөргөл үйлддэг болсон аж.

Ковид-19 цар тахлын улмаас тэдний Геннисийн номд бүртгэгдсэн гэрчилгээг асрамжийн газарт нь хүргүүлэхэд Сумияама гэрчилгээгээ хүлээн авахдаа нулимс дуслуулан баярлажээ.

Коумэгийн хувьд ой санамж нь муудсан тул гэрчилгээний утга учрыг ойлгоогүй байна.

Япон улс дэлхийд ахмад настнууд олонтой гэдгээрээ алдартай. Өнөөдрийн байдлаар 65-аас дээш өндөр настай хүмүүсийн тоо хүн амынх нь 28 хувийг эзэлж байна. Настнуудын 88 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгааг гаргажээ.