АТГ-аас мэдээлэл хийх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжав бусдаас 4 сая доллар авсан хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Нийтэд мэдээлэл түгээсэн хүн нь түр хугацаагаар гадаад руу явчихсан учраас тэр хүнтэй уулзаж чадахгүй байгаа гэж байсан юм.

Энэ удаа АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр Д.Дорлигжавын гэрт болон албан өрөөнд нь нэгжлэг хийж, дүүтэй нь хамт байцаасан байна. Одоогоор энэ талаар АТГ-аас мэдээлэл хийгээгүй байна. 

Д.Дорлигжав тэрхүү 4 сая доллараа авлига бус “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд нь түүний дүүгээс зээлсэн мөнгөө эргүүлж төлсөн хэмээн саяхан нэвтрүүлгийн үеэр тайлбар хийсэн билээ. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.