Дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эхлэхийн өмнөх төлөвлөлтийн хэсэг хамгийн хэцүү нь. Хаана, хэзээ, хэрхэн, юу өмсөх гээд төлөвлөх зүйл олон. Хүмүүс дасгал хөдөлгөөнөөр хичээллэх гэсээр цаг алддаг бас нэгэн шалтгаан нь ачааллаа зохицуулах. Ажилтай байна, ядарч байна…

Тэгвэл одоо газар авч буй 60 хоногийн “Insanity” хөтөлбөрийг зохиосон фитнессийн багш Шон Т Business Insider-т өөрийн туршлагаас хуваалцлаа. Тэрбээр өглөө өлөн ходоодтой байхдаа дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлздэг. Гэвч заримдаа эрч хүч өгөх багахан зүйл хэрэгтэй байдгийг нуусангүй. 

Шон Т дасгалын өмнө болон дараа амтат төмс идэх дуртай бөгөөд үүнийгээ “эрч хүчийн эх сурвалж” гэж нэрэлжээ. Ядарсан үедээ тэрбээр дасгал хөдөлгөөн хийхээс 45 минутын өмнө амтат төмсний талыг нь иддэг. “Тал төмстэй л нөхөрлөдөг шүү дээ. Эрч хүчийн уурхай л гэсэн үг. Элдэв амтлагч, чихэр нэмэх шаардлагагүй. Болгоод л идэхэд бэлэн” гэлээ. 

baked sweet potato

Чихэрлэг төмс нүүрс усны агууламж сайтай, булчинд хүч болж хялбархан шимэгддэг хүнс. Хүнд дасгал хөдөлгөөн хийсний дараа хэрэгтэй газар нь “түлш” болж чаддаг. Түүнчлэн эрч хүчийг тэнцүү хуваарилдаг тул гэнэт сэргээгээд хэдхэн цагийн дараа сульдаахгүй. Тал хэрчим амтат төмсөнд 3 грамм эслэг, 2 грамм уураг, өдөрт авах ёстой А аминдэмийн хэмжээнээс гурав дахин өндөр, С аминдэмийн гуравны нэгтэй тэнцэх витамин агуулагддаг.

Нүүрс ус 80-90 калори тул хэрчим талхнаас ч бага гэсэн үг. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ. “Идээд л үзчих, “Ээ бурхан минь” л гэж бодно” хэмээн Шон Т багш хэллээ.