Б.Баясгалан
03 сарын 20, 2020
Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зам, тээврийн салбарт зарим зохицуулалт хийсэн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "Төмрийн хүдэр, нүүрс, жонш, зэсийн баяжмалыг экспортлохоор боллоо. Оюу толгойн зэсийн баяжмал гарч байгаа. Замын-Үүдээр контейнер тээвэр болон нүүрс тээвэр явж байна. Гашуун сухайтын тээвэр ирэх даваа гарагт эхэлнэ. Гэхдээ олон мянган тээврийн хэрэгсэл явахгүй. Зөвхөн контейнер тээврийг 70-100 орчим машинаар хийхээр төлөвлөж байна. Мэргэжлийн хүмүүс газар дээр нь ажиллаж байна.
Жолооч хилээр гарахдаа каск, нүдний шилтэй хамгаалалтын хувцастай гарна. Хилээр гарангуут нь БНХАУ-ын тал ачаатай контейнер буулган авч, шууд хоосон контейнер ачиж өгнө. Жолооч тэндээ хол идэхгүй, машинаасаа буухгүй, хүнтэй уулзаж харилцахгүй шууд хилээр буцаж орж ирэх зохицуулалтыг БНХАУ-ын талтай хийсэн.
Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотойгоор ажиллах хүчний асуудлыг Засгийн газар хэлэлцсэн. Хувийн аж ахуйн нэгж болон онцгой шаардлагагүй төслүүд дээр гаднаас ажиллах хүч оруулж ирэх бололцоо одоогоор байхгүй. Нийт 6000 гаруй ажиллах хүч Монголд орж ирэх шаардлага байгаа. Онцгой шаардлагатай гэрээтэй, тодорхой хугацаатай ажлууд даар гадаадаас ажиллах хүч авъя гэж ярилцаж байна.
Дархан замыг барихад оролцох ажиллах хүч болох 105 хятад иргэнийг энэ ням гарагт БНХАУ-аас тусгай нислэгээр авчирна. Тэд улсдаа шинэ коронавирусийн шинжилгээ өгөөд, визээ авна. Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлөө эндээс авна.
Тэднийг тусгай үүргийн онгоцноос буунгуут нь бид тусгай машинаар хамгаалалтад аваад Төв аймгийн нутагт 14 хоног тусгаарлана. Энэ хугацаанд бичиг баримт болон бусад ажлуудаа хийнэ. Тусгаарлалтын хугацаа дуусахад шинжилгээний хариунуудыг нь харж байгаад ажилд нь оруулна. Туслан гүйцэтгэх компаниуд ажилдаа гарч эхэлсэн" хэмээлээ.
дарханы зам коронавирус л.энх-амгалан нүүрс тээвэрлэлт тээвэр
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.72.28] ・ 2020.03.20 Хариулах
МОНГОЛЧУУД ЯМАР АЖИЛЛАЖ чадах БИШ. ХЭРҮҮЛ ХАРААЛ,зодоон цохионоос өөр, архидахаас өөр ид шидгүй...ажлын ямарч дөргүй..тиймээс сахилга хариуцлагатай хүмүүсийг ажиллуулаад бушуухан замаа дуусгах нь зөв.
Зочин [192.82.68.59] ・ 2020.03.20 Хариулах
Монгол залуучуудын Дундаж цалин 1 сая 300 гэл үү. Асар доод хэмжээг олигархуудын цалинтай харьцуулж гаргасан байлгүй дээ. Тэгээд ядарсан хятадуудыг оруулж ирж тэтгэх гээ юм байлгүй. Энийг зөвшөөрөхгүй ээ. Үр хүүхдийнхээ эрүүл мэнд, хайртай хүмүүсийнхээ амь насаар дэнчин тавьж, та нарыг дурьгуулахгүй. Үймээн шуугиан дэгдээх шалтаг битгий хийгээрэй. Дэлхий дахин биднийг харж байгаа шүү..
Зочин [203.91.115.52] ・ 2020.03.20 Хариулах
юу вэ энэ чинь одоо халдварыг зүгээр л цацаж байгаан биш үү.Ингэж ард иргэд ээ хамгаалдаг юм уу.Харин ч оруулахгүй монгол залуусаа ажиллуулж болдоггүй юм уу даа.
Санал болгох
1 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
2 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
3 Сэтгүүлч Г.Энэбиш: Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг загнаж уурлах биш мэдээллээ нээлттэй өгөх соёлд суралцаасай
4 Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол залуусын ирээдүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн
5 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг