Дарханы дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг энэ долоо хоногт нээнэ

ГАНБАТЫН БАТЗАЯА
11 сарын 06, 2023

11-р сарын 10-ний дотор буюу энэ долоо хоногт багтааж, Дарханы дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг нээнэ гэж Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдэгдлээ. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалттай холбоотой иргэдээс гурван төрлийн санал хүсэлт ирсэн. 

1. Тэмдэг, тэмдэглэгээ тодорхой биш 

2. Суурь ба өнгө хучилтын зөрүү дээр цохио ихтэй

3. Аюулгүйн тойргийн хурд сааруулагч шаардлага хангахгүй байна гэсэн саналууд ирсэн. 

Иймээс энэ долоо хоногт багтаан дээрх ажлуудаа дуусгаж, замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ бүтээн байгуулалтын ажлыг нийт таван багцад хуваан гүйцэтгэсэн юм.

I багц - Улаанбаатараас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,

II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45.5 км,

III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45.74 км,

IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км,

V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.