Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлт ажил хийнэ. 

Эхний ээлжид "Ус зайлуулах шугам, хоолой"-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг энэ сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх буюу дараах зураг дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар