Энэ амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлийн болон зарим авто замыг хааж, засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч нар цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дураараа биш дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Хэсэгчлэн болон бүрэн хаах авто замууд:

- Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 11-ны 08:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана.

- “Дэнжийн мянга"-ын автозамын доогуур дулааны шугам татах тул 08 дугаар сарын 01-ний 13:00 цагаас 08 дугаар сарын 02-ны 06:00 цаг хүртэлх автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ.

- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн автозамыг  хэсэгчлэн 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хаана.