Б.Баясгалан
10 сарын 12, 2020
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
Ерөнхий сайдын хийх тус мэдээлэлд Эдийн засгийг эрчимжүүлэх, төсвийн бодлогын чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тусгажээ.
Тодруулбал,
"Засгийн газраас иргэд, бизнес эрхлэгчдийнхээ амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалж хамгаалах, эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх зорилгоор цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хувилбаруудыг ирэх жилийн төсвийн бодлогын хүрээнд боловсруулж байна.
Тухайлбал, Ковид-19 халдварын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байрыг хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх болон хөнгөлөх арга хэмжээг 2020 онд хоёр үе шаттай авч хэрэгжүүлж байна.
Үүнд,
2021 оны нэгдүгээр сарын 01-нээс дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан ажил олгогч аж ахуйн нэгж, даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 22 хувиар төлөх учиртай.
Гэтэл ковид-19 халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар нийгмийн даатгалын нийт хэмжээг 17 хувьд хүргэхээр төлөвлөөд байна.
Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хувьд 2021 оны эхний хагас жилийг дуустад нэмэгдсэн хэмжээгээр буюу сар бүр 100.000 төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тооцож, нийт 1.2 сая хүүхдэд олгох 864 тэрбум төгрөгийг 2021 оны төсвийн төсөлд тусгалаа.
Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэвэр, тэтгэмжийг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж, сар бүр 288.000 төгрөг олгож буй. Уг арга хэмжээг 2021 оны эхний хагас жилд нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор төсөвт тусгасан" гэжээ.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.131] ・ 2021.04.01 Хариулах
2021 оны 2 сарын 1 нээс насны тэтгэвэрыг 8,8%иар нэмнэ гэсэн эхний улиралд нэмсэнгүй яагаад нэмэхгүй бна настан бид нарыг хуураад улсад 34 жил тасралтгүй ажиллаж 360,0 авч байхад ядахдаа 8,8 хувиа нэмээч ээ амьдрал хэцүү бна
Зочин [66.181.161.25] ・ 2020.11.03 Хариулах
Баярлала энэ бол боломжийн бна
Зочин [66.181.161.69] ・ 2020.10.22 Хариулах
баярлалаа
Зочин [202.55.188.92] ・ 2020.10.20 Хариулах
bayrlalaa
Зочин [202.126.90.159] ・ 2020.10.13 Хариулах
Bayrlalaa.bayrlalaa
Санал болгох
1 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
2 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
3 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал бол брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм
4 ОХУ-ын Төрийн Думын сонгууль: Улс төрийн шинэ дүр зураг ба Монгол туургатнуудын төлөөлөл
5 ХААН Банк худалдааны санхүүжилтийн сургалт зохион байгууллаа
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Н.Энхбаяр: Эрдэс баялгийн ханшийг байнга өсөлттэй байх юм шиг төсөөлж төсөвт үрэлгэн хандсаны уршиг одоо гарч байна
Х.Уянга ・ 09 сарын 15, 2025
Нийгэм
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүслээ
Б.Баясгалан ・ 12 сарын 09, 2020
Нийгэм
Ирэх даваа гарагаас эхлэн нээх үйлчилгээний газрууд
Х.Оргил ・ 12 сарын 09, 2020
Нийгэм
"Утаанд 20 жил 700 тэрбум төгрөг зарцуулсан ч үр нөлөө гаргаагүй, бид 50 хувь бууруулж чадсан"
Б.Баясгалан ・ 12 сарын 09, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
+976 99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот-14201, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Метро Бизнес Төвийн 1103 тоот
© 2017-2027 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.