БЭЭЖИН. /TASS/. Хятадын “ZTE” компани 5G сүлжээ дэмждэг “Axon 10 Pro” загварын анхны ухаалаг гар утасныхаа худалдааг даваа гарагт эхлүүлснээ “WeChat” сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

Хятадын жижиглэн худалдааны томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй хэлэлцээ хийж байгаа тухайгаа “ZTE” компани урьд нь мэдээлж байв. Мөн компанийнхаа албан ёсны дэлгүүрүүдэд “Axon 10 Pro”-г худалдахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан юм. 

“Axon 10 Pro” нь хамгийн сүүлийн үеийн найман цөмт “Snapdragon 855” процессортой бөгөөд “Android 9.0 Pie” үйлдлийн системээр ажилладаг 6 Гбайтын шуурхай санах ойтой байна. Харин дотоод санах ойн багтаамж нь 128 Гбайт аж.

БНХАУ-д тав дахь үеийн сүлжээ дэмждэг ухаалаг гар утасны анхны найман загвар чанарыг гэрчилгээ авснаар тус улсын зах зээлд нэвтрэх боломжтой болжээ. Тодруулбал, “Huawei” компани дөрвөн загвар танилцуулсан бол үлдсэн дөрвөн гэрчилгээг “Oppo”, “Vivo”, “ZTE” болон “One Plus” компани авчээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг