Х.Оргил
01 сарын 04, 2021
Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13621 хүнд PCR шинжилгээ хийхэд 23 хүнд коронавирус илэрлээ. Тодруулбал,
Сүүлийн 24 цагт есөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,286 болсон бол үүнээс 878 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 398 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 125, хөнгөн 262 байгаа" гэв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.