Энтрепренершип, инновацийн тухай илүү ихийг мэдэж авч,
туршлага хуримтлуулах хүсэлтэй залуучуудын анхааралд:
Workcentral Mongolia хамтын оффисоос оюутан залуучуудын зуны дадлагажигч, сайн дурын “Experience Central” хөтөлбөрөө зарлалаа. Workcentral Mongolia нь Сингапур улсад төвтэй олон улсын хамтын оффис бөгөөд 2017 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хамтын оффис нь гарааны бизнесүүдийн хөгжил, инновацийн төв болохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор 7 компани, 100 гаруй гишүүнтэй. Монголын гарааны бизнесийн эко системийн хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөр, сургалт, арга хэмжээг үүсгэн байгуулагдсан цагаас төрөл бүрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр байна. Бид гарааны бизнес, энтрепренершип, инновацийн туршлага, ойлголт мэдлэгтэй, чадавхитай залуу боловсон хүчин бэлдэх зорилгоор ДАДЛАГАЖИГЧ, САЙН ДУРЫНХНЫ ХӨТӨЛБӨР болох “Experience Central”-ийг эхлүүлж буй юм.
Хөтөлбөр нийт 2 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд байгууллагын зүгээс:
Ажлын орчны ирээдүйг тодорхойлогч coworking space-т дараах чиглэлээр дадлагажих санаачлагатай, бүтээлч, хариуцлагатай, өсөх сэтгэлгээтэй оюутан залуучуудыг урьж байна.
Сайн дурын ажилтан: (ТАВАН сайн дурын ажилтан бүртгэнэ)
Зуны амралт чөлөөт цагаа өөртөө, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, олон шинэ хүнтэй танилцаж, туршлага хуримтлуулж өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд зориулав. Workcentral Mongolia нь гарааны бизнесүүд, энтрепренерүүдэд зориулсан төрөл бүрийн төсөл хөтөлбөр, эвент, сургалт зохион байгуулдаг тул мэдэхгүй чадахгүй гэж өөрийгөө бүү хязгаарлаарай.
Манай байгууллагын төрөл бүрийн чадвар, туршлагатай багтай ажиллаж туршлага хуримтлуулж, шинэ боломжийг өөртөө бий болгож, өөрийгөө хөгжүүлэх боломжтой.
Ерөнхий шаардлага:
Материал хүлээн авах:
Хөтөлбөр эхлэх: Сонгогдсон сайн дурынхан, мэргэжлийн дадлагажигч нарт чиглүүлэх, зааварчилгаа өгөх сургалтыг 6-р сарын 4-ний өдөр зохион байгуулах бөгөөд тухайн өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд холбогдох:
Г.Учрал,
Community manager
80800212
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.