Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 06, 2017
“Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн маргааш Шангри-Ла зочид буудалд эхлэх гэж байна.
Долоо дахь удаагаа болж буй тус чуулга “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь” уриан дор зохион байгуулах гэж байна. Уулзалтад ОХУ, Хятад, Солонгос, Япон, Канад, Англи, Америк зэрэг орны бизнес эрхлэгч, нүүрсний салбарын хөрөнгө оруулагч нар оролцох юм. Чуулгыг нээж Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэх бол Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Монгол улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт болон хөрөнгө оруулалт, хууль эрхзүй, татварын орчны талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцох юм.
Энэ жилийн онцлог нь “Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хамтран “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” зохион байгуулах аж.
“Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хөтөлбөр:
Эхний өдөр: 9-р сарын 7 /Пүрэв гариг/
08:00 | Зочдыг бүртгэх |
09:00 | Чуулганы нээлт, мэндчилгээ -Ж.Эрдэнэбат, МУ-ын Ерөнхий сайд -Сүн Шөүрэн, Хятадын Үндэсний Нүүрс ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга -Т.Наран, Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч -Ц.Түмэнцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал -Чан Вай Күэн, Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн ТУЗ-ийн орлогч дарга -Л.Наранбаатар, Coal Mongolia чуулганыг үүсгэн байгуулагч, Минфо ХХК-ийн ерөнхий захирал |
09:30 | Чуулганы 1-р хэсэг: Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь |
09:30 | Ц.Дашдорж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд “Нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт- Хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн орчин” |
10:00 | Г.Батцэнгэл, Гүйцэтгэх захирал, Монголын уул уурхайн корпораци “Монголын Уул Уурхайн Корпораци-өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага” |
10:30 | Т.Гантөмөр, Ерөнхийлөгч, Очир Ундраа групп “Уул уурхайн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шийдлүүд-Бидний оролцоо” |
11:00 | Цай, кофены завсарлага, хэвлэлийн хурал (Ивээн тэтгэгч: Гложекс Консалтинг ХХК) |
11:30 | Кэлвин Каукинэн, Ерөнхий захирал, Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК “Өрсөлдөх чадварт техник, технологийн гүйцэтгэх үүрэг” |
12:00 | М.Тулгат: Стратеги хариуцсан захирал, “Хишиг Арвин Индустриал” ХХК “Үндэсний гэрээт компаниудын хөгжил, цаашдын боломж” |
12:30 | Сэдвийн хэлэлцүүлэг Модератор: Б.Мөнхдөл, Гүйцэтгэх захирал, Ковер Монголиа Панелистууд: Ц.Дашдорж, Уул уурхайн, Хүнд үйлдвэрийн сайд Г.Батцэнгэл, Гүйцэтгэх захирал, Монголын уул уурхайн корпораци Т.Гантөмөр, Ерөнхийлөгч, Очир Ундраа групп Кэлвин Кoукинэн, Ерөнхий захирал, Вагнер Ази Тоног төхөөрөмж ХХК Т.Наран, Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч М.Тулгат, Стратеги хариуцсан захирал, “Хишиг Арвин Индустриал” ХХК |
13:00 | Үдийн хоолны завсарлага (Шангри-Ла зочид буудлын Кафе парк ресторанд, Ивээн тэтгэгч: Эрдэнэс Тавантолгой ХК) |
14:00 | Чуулганы 2-р хэсэг: Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум |
14:00 | Сүн Шөүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын Үндэсний Нүүрс Ассоциаци “Хятадын нүүрсний салбарын хөгжлийн хандлага” |
14:30 | Д.Бадрал, Байгууллагын Банкны газрын захирал, Голомт банк “Нүүрсний салбар дахь банкны оролцоо” |
15:00 | Сара Лю, Дэд ерөнхийлөгч, Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компани “БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн” |
15:30 | Д.Ариунболд, Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Таван Толгой” ХК “Эрдэнэс Таван Толгой ХК-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, хөгжлийн стратеги” |
16:00 | Цай кофены завсарлага |
16:30 | Чуулганы 2-р хэсгийн үргэлжлэл: Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум |
16:30 | Зан Ганфен, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх дэд захирал, Шангсигийн коксжих нүүрсний аж үйлдвэрийн холбоо “Шангси мужийн баяжуулах үйлдвэрүүд дэхь Монгол нүүрсний эрэлт” |
17:00 | Эдвин Ёо, ахлах шинжээч, S&P GLOBAL PLATTS “Хувьсан өөрчлөгдөж буй нүүрсний зах зээл дэх Монголын үүрэг роль ” |
17:30 | Сэдвийн хэлэлцүүлэг: Модератор: Чан Вай Күэн, Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн ТУЗ-ийн орлогч дарга Модератор: Батманлай, Мэдээний дэд захирал, Блүүмберг Монголиа ТВ Панелистууд:
|
18:00 | Эхний өдрийн чуулганыг хаах |
Хоёр дахь өдөр:2017 оны 9-р сарын 8 (Баасан гариг),
Шангри-Ла зочид буудал, Улаанбаатар хот
08:00 | Зочдыг бүртгэх |
09:00 | Чуулганы 3-р хэсэг: Нүүрсний тээвэр ложистик, хил гаалийн нэвтрэх чадвар |
09:00 | Б.Цогтгэрэл, Зам Тээвэр Хөгжлийн дэд сайд “Монгол нүүрс Тяньжин боомт хүрэх тээвэр, ложистикийн гинжин хэлхээ” |
09:30 | Жиа Жианжун, Ерөнхий захирал, Өвөр Монголын Мэнчуан Вухуа Энержи компани “Монголын нүүрсний худалдааны төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд ба боломжууд” |
10:00 | С.Ганболд, ТУЗ-ийн дарга, Монгол тээвэр нэгдэл “Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал” |
10:30 | Сэдвийн хэлэлцүүлэг Модератор: Б.Мөнхдөл, Гүйцэтгэх захирал, Ковер Монголиа Панелист: Б.Цогтгэрэл, Зам Тээвэр Хөгжлийн дэд сайд П.Дэлгэрнаран, Авто тээврийн үндэсний төвийн дарга Ц.Болд, Гүйцэтгэх захирал, Гашуун сухайт авто зам ХХК Л.Халтар, Тээвэр хариуцсан дарга, УБТЗ Жиа Жианжун, Ерөнхий захирал, Өвөр Монголын Мэнчуан Вухуа Энержи компани С.Ганболд, Ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга, Монгол тээвэр нэгдэл Гашуун сухайт боомтын дарга |
11:30 | Цай, кофены завсарлага (Ивээн тэтгэгч: Гложекс Консалтинг ХХК) |
12:00 | Чуулганы 4-р хэсэг: Үйлдвэрлэл, техник технологи, эдийн засаг, байгаль орчин |
12:00 | Б.Батмөнх, төслийн удирдагч, Могул Повер Энержи ХХК “Тэвшийн говийн цахилгаан станцын төсөл” |
12:20 | Б.Цогтгэрэл, Гүйцэтгэх захирал, Гложекс Консалтинг ХХК “Монголын нүүрсний салбарын ирээдүйн 10 жилийн төсөөлөл” |
12:40 | Карол Шмехл, Борлуулалт хариуцсан менежер, Т-Машинери, БНЧУ “Нарийн үетэй нүүрсний давхаргыг эдийн засгийн үр ашигтай ашиглах технологийн шийдэл” |
13:00 | Үдийн хоолны завсарлага, (Шангри-Ла зочид буудлын Кафе парк ресторанд, Ивээн тэтгэгч: Эрдэнэс Тавантолгой ХК) |
14:00 | Юнкай Сиа, Ерөнхий инженер, Таншанг Шинзоү Мануфактуринг “Хятадын хуурай нүүрс баяжуулалтын технологийн хэрэглээ” |
14:30 | Доктор Ким, Буёонг Гон, БНСУ-ын Эрдэс баялаг, геологийн шинжлэх ухааны институт (KIGAM) “KAT процесс- Нүүрсийг хуурай аргаар баяжуулах сайжруулсан технологи” |
15:00 | Зенг Сун, ерөнхий захирал, Бээжин Бохоу Коал Процессинг Текноложи компани “Ухаалаг дэвсгэрт суурилсан хуурай аргын нүүрс баяжуулах систем” |
15:30 | Цай, кофены завсарлага (Ивээн тэтгэгч: Гложекс Консалтинг ХХК) |
16:00 | Чуулганы 5-р хэсэг: : Эрчим Хүч |
16:00 | П.Ганхүү, Эрчим хүчний сайд “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага” |
16:20 | О.Одбаяр, Эрдэнэс Монгол ХХК-ийн Бизнес Хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал, “Шивээ Овоог түшиглэн хэрэгжих хоёр төсөл: Shivee Energy болон IM power” |
16:40 | Ш.Доржрагчаа, төслийн удирдагч “Багануурын цахилгаан станцын төсөл” |
17:00 | По Кай Кинг, Ерөнхий захирал, Тиан По Ресурсез, Сингапур “Нүүрснээс хий үйлдвэрлэх төсөл” |
17:20 | Сэдвийн хэлэлцүүлэг Модератор: Б.Батманлай, Мэдээний дэд захирал, Блүүмберг Монголиа ТВ Панелистууд: П.Ганхүү, Эрчим хүчний сайд О.Одбаяр, Эрдэнэс Монгол ХХК-ийн Бизнес Хөгжлийн менежментийн хэлтсийн дарга Ш.Доржрагчаа, Багануурын цахилгаан станц төслийн удирдагч По Кай Кинг, Ерөнхий захирал, Тиан По Ресурсез, Сингапур |
18:00 | Чуулганыг хааж Эрчим хүчний сайд П.Ганхүү үг хэлнэ. |
19:30 | Хүндэтгэлийн хүлээн авалт (Салбарын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа) Шангри-Ла зочид буудалд |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.