Өнгөрсөн өдрүүдэд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан.

Үүнтэй холбоотой зарим асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өглөө.

Тэрээр "20 сая төгрөгийн татварын өртэй бол хил гаргахгүй нь" гэж зарим хүмүүс сая батлагдсан татварын хуулийг мушгиж байсан. Үүнд тайлбар өгөхөд, хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх заалт юм. Өнөөдөр татварын албанд их хэмжээний өр үүсгээд, манай иргэд, аж ахуй нэгжийг хохироогоод гараад явчихдаг. Өр үлдээгээд өөрсдөө бултдаг явдлыг хуулиар хааж өглөө" хэмээсэн юм.

Дүрс бичлэгээр дэлгэрэнгүй хүргэж байна.