Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна

Х.Уянга
09 сарын 04, 2025

Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

2026 оны төсөвт татварын ачааллыг бууруулж, төрийн оролцоог хумих, хувийн хэвшилдээ илүү орон зай олгож, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэдээ дэмжих бодлого баримталжээ. 

Тодруулбал,  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгох, НӨАТ-ын хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлэх зохицуулалт төсөлд туссан байна.

Энэ удаагийн улсын төсвийг иргэдийн оролцоотойгоор, тэдний саналыг авч боловсруулсан гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой. Ингэснээр, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл болсон гэдгийг Ерөнхий сайд онцолж байв. 

Холбоотой сэдвүүд

ждү татвар төсөв2026 tax

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.