Б.Баясгалан
04 сарын 16, 2020
Засгийн газар өнгөрсөн сард коронавирусийн дэгдэлтийн үеийн онцгой нөхцөл байдалд эдийн засгийг дэмжих хүрээнд онцлох 7 шийдвэр гаргасан. Тэдгээрийн нэг нь сар бүх хүүхдэд олгодог 20.000 төгрөгийн тэтгэмжийг гурван сарын хугацаанд 30.000 төгрөг болгон нэмэгдүүлж олгоно гэсэн юм. Тэгвэл өнөөдрөөс уг шийдвэр хэрэгжиж эхэлжээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хүүхдийн мөнгийг 30.000 төгрөг болгон нэмэгдүүлж, өнөөдөр буюу олгож эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэддээ мэдэгдсэн коронавирусийн эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, 4 дүгээр сарын 16-ны өдрөөс олгож эхэллээ. Эхний арга хэмжээ нь бензиний үнийн бууралт байсан. Амлалт ажил хэрэг болж байна" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.93.56] ・ 2020.04.17 Хариулах
Hvselt garhsan hvn bvrt gej.yu gej bgaam bol omno awdag bsan dansruu ni orhgvi bn
Зочин [66.181.161.91] ・ 2020.04.16 Хариулах
бензиний үнийг буухгүй байснийг буулгаж чадлаа та нар ч үнэхээр мундаг юмаа гэх юмуу хаашаа нь
Санал болгох
1 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
2 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
3 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал бол брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм
4 ОХУ-ын Төрийн Думын сонгууль: Улс төрийн шинэ дүр зураг ба Монгол туургатнуудын төлөөлөл
5 ХААН Банк худалдааны санхүүжилтийн сургалт зохион байгууллаа