Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны консулын ажилтан Азатбек Береналиевтэй уулзаж хоёр улсын соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтаар Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр талын хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ. Мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Кульд энэ оны есдүгээр сарын 02-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар наадам”-ын талаар мэдээлэл солилцсон байна.