Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнөөдөр ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэнэ.

Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив намын тус бүр хоёр нэр дэвшигч болон дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлдөж буй.

Тэгвэл нэр дэвшигчид санал өгөхөд нь янз бүрээр нөлөөлж мөнгө санал болгосон гэх мэдээлэл гарч байна. Тухайлбал эх сурвалжийн хэлж буйгаар МАН-ын гишүүд саналаа өгөөд гарч ирэхэд 50 мянган төгрөг өгсөн байна. Тэд өөрийн хүн гэдгээ танихын тулд бохь өгсөн гэнэ. Энэ нь таних тэмдэг бөгөөд бохь зажлан гарч ирсэн иргэдэд мөнгө өгсөн сурагтай.

АН-ын зүгээс мөн энэ мэт оролдлого гаргасан гэх мэдээлэл байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.