2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж охид бүсгүйчүүдийн итгэл, талархлыг хүлээж чадсан "Синдерелла" клиник эмнэлэг долоо дахь салбараа Эрдэнэтэд нээлээ.

Тус эмнэлэг гурван жилийн өмнөөс судалгааны ажлаа явуулж эхэлснээр Орхон аймагт шинэ салбараа нээх зорилгоо ийнхүү биелүүлжээ.

Бичлэг үзэх:

Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү нөхцөлтэй нүүр тулж, бизнес эрхлэгчид амаргүй үеийг туулсан ч тус эмнэлгийн хамт олон зогсолтгүй зүтгэсээр ийнхүү үйлчлүүлэгчийнхээ ая тухыг хангасан орчин, найрсаг, чанартай үйлчилгээг бүрдүүлж орон нутгийн иргэдэд ойртсон байна.

"Синдерелла" клиникийн бизнесийн гол зарчим нь ёс зүйг баримтлан ажиллах юм. Иймээс тухайн орон нутаг дахь гоо сайхны салонуудтай ижил төстэй үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн арьсны эмчилгээтэй хавсран хийгддэгээр онцлогтой.

Мөн тус эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүзүүний гилжгий засах мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Энэхүү нарийн ажилбар нь тус эмнэлгийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол хэрэгжүүлдэг сайн дурын ажлуудынх нь нэг хэсэг аж. 

Дашрамд дурдахад тус эмнэлэг өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 200 мянга гаруй үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж ажиллаж буй.  Америк, Солонгос, Хятад улсад  мэргэжил дээшлүүлэн суралцсан мэргэжлийн хамт олон бөгөөд үйлчилгээгээ олон улсын хамгийн сүүлийн үеийн аппарат хэрэгслийг ашиглан брэнд бүтээгдэхүүнүүдээр хийж гүйцэтгэдэг.

Мөн зарим шаардлагатай бүтээгдэхүүнээ БНСУ-аас монголчуудынхаа арьсны онцлогт тохируулж захиалан авчирдаг гэдгээрээ онцлог юм. 

Фото: