Бусдын амжилтыг урам зоригоо сэргээх хүч болгон ашигла

Х.Оргил
05 сарын 30, 2019

Танихгүй хүн амжилтанд хүрэхэд анзаардаггүй. Таньдаг хүн нь амжилтанд хүрэх үед атаархдаг нь ямар учиртай вэ? Учир нь хүмүүс өөрийгөө хэр амжилттай явааг мэдэхийн тулд ойр дотны хүмүүстэйгээ амьдралаа үргэлж харьцуулж байдаг. Таньдаг хүмүүстэйгээ амьдралаа харьцуулж өөрийгөө хаана явааг мэдэх оролдлого хийдэг гэсэн үг. 

Хэрэв таньдаг хүн чинь амжилтанд хүрвэл атаархахын оронд чин сэтгэлээсээ баяр хүргэж сураарай. 

Ингэснээр та ч гэсэн алхам урагшлах болно. Сул дорой хүн л бусдын амжилтанд атаархдаг. Тиймээс бусдад атаархахгүй байж сурахын тулд өөрийгөө хөгжүүлж, хүчирхэгжүүлэх хэрэгтэй. 

Бусад хүн амжилтанд хүрлээ гээд таны амжилтаас булаагаагүй. Хичнээн олон хүн амжилтанд хүрсэн ч таны амжилтанд хүрэх боломж хорогдохгүй. Тиймээс “Би ч бас өөрийн гэсэн амжилтанд хүрч чадна. Надад үлгэр дууриал үзүүлж урам зориг өгсөнд баярлалаа” гэж бодож сураарай. Өөрөөр хэлбэл бусдын амжилтыг өөртөө урам зориг болгон ашигла. 

Яг одоо Фэйсбүүкээс амжилттай яваа танилынхаа тухай олж мэдээрэй. Тэгээд бүх хүмүүс урагшилж байна. Тиймээс би зогсож болохгүй. Бусадтай адил урагшлах ёстой гэж өөртөө сануулаарай. 

Холбоотой сэдвүүд

сэтгэлзүй сэтгэлзүйч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.