“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д энэ жилийн ургац хураалтын дээжийг Булган аймгийн тариаланчид хүргэжээ. 

Тус аймгийн хэмжээнд 32,6 мянган тонн талбайгаас ургац хураах урьдчилсан төлөв байна. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр энэ жилийн Булганы улаан буудай цавуулаг өндөртэй чанартай гарч байгаа ажээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан газар тариаланг дэмжин зээл олгож, тариаланчдын хураасан ургацаар нь нөхөн төлүүлдэг уламжлалтай. Энэ намрын хувьд ургацын урьдчилсан дүнг харгалзан үр тариа хураах шатахууны зээл өгөхөөр болсон билээ. Булганчууд энэ намарг 331 тонн дизелийн түлшний зээл авсан байна.