Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо 10 дугаар сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын  олимпын III наадам үргэлжилж байна.

Энэ удаагийн наадамд Дэлхийн 206 улсын 4,000 гаруй тамирчид 32 спортын төрлийн 241 багц медалийн эзэд тодрох бөгөөд Монгол улсын баг 6 спортын төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. 

"Буэнос-Айрес -2018" Залуучуудын олимпийн наадмын бүхий л тэмцээн уралдааныг Олон улсын олимпийн хорооны албан ёсны цахим суваг болох "Youtube - Olympic Channel " нь дэлхий даяар шууд дамжуулан хүргэж байгаа билээ. Мөн Үндэсний олон нийтийн телевизээр гарч буй.

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

/Улаанбаатар хотын цагаар/ 

ЖҮДО - /Холимог багийн төрөл/

10 дугаар сарын 10 - 21:00 цагт

Монголын багийн бүрэлдэхүүн - Г.Тэмүүжин, Л.Сосорбарам /дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл/

3Х3 САГСАН БӨМБӨГ -/Хэсгийн тоглолтууд/ 

10 дугаар сарын 11 - 22:00 цагт

МОНГОЛ - ОХУ

МОНГОЛ - АРГЕНТИН 

Монголын багийн бүрэлдэхүүн - Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл /дасгалжуулагч С.Төгсжаргал/

10 дугаар сарын 11 - 22:00 цагт

МОНГОЛ - ОХУ

МОНГОЛ - АРГЕНТИН 

Монголын багийн бүрэлдэхүүн - Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл /дасгалжуулагч С.Төгсжаргал/

ЧӨЛӨӨТ БӨХ - /Эмэгтэйчүүдийн 43кг, 65кг/

10 дугаар сарын 13 - 21:00 цагт 

Монголын багийн бүрэлдэхүүн - Б.Энхзул, Т.Оюун-Эрдэнэ /дасгалжуулагч С.Мөнхдуулдах/

ХҮНДИЙН ӨРГӨЛТ - /Эмэгтэйчүүдийн +63кг/

10 дугаар сарын 14 - 01:30 цагт

Монголын багийн бүрэлдэхүүн - Г.Энэрэл /дасгалжуулагч Х.Одхүү/