Буддын шашны 11 хийдийн лам нар утаатай бүсийн сургуулиудад маск тарааж байна

Буддын шашны 11 хийд, 2 ТББ хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд утаатай бүсэд оршиж байгаа ЕБС-ийн сурагчдад шүүлтүүртэй амны хаалт тарааж байна.

Энэхүү сайн санааны ажилд Намдол дэчинлэн, Үржин шаддүвлин, Таравлин, Пунцаглан, Нархажид, Дашчаглин, Самъяа зэрэг хийдүүд сайн дураараа нэгдсэн ажээ. 

Мөн Баянхонгор аймгаас хувиараа Б.Сангижадамбаа лам хүрэлцэн ирж уг ажилд хувиараа оролцож байна гэж лам нарын нэг П.Батцагаан ярьлаа. Тэрбээр "Амны хаалтыг тараахдаа хамгийн их утаатай бүс дэх сургуульд тарааж байна, дөнгөж сая 57 дугаар сургуулиар орлоо. Гэтэл нэг ангиас утаанаас хамгаалах шүүлтүүртэй амны хаалттай хүүхэд ердөө 2-хон байгаад сэтгэл эмзэглэлээ. Буддын шашны лам нарын хувьд цаашид нэгдэж энэ төрлийн нийгэм рүүгээ хандсан сайн ажил хийхийг эрмэлзэж байна. Саяхан бид Ачлалт Хүүхдүүд ТББ-тай хамтарч нэгэн гэр бүлд таван ханатай гэр бэлэглэсэн" гэв.

Тэд энэ удаа 1000 гаруй хүүхдэд энэхүү бэлгээ тараажээ. Ирэх жилд нийгмийг хариуцлагыг хэрэгжүүлсэн энэ төрлийн ажлыг идэвхжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Холбоотой сэдвүүд

лам лам нар шашин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.