Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS-ийн нэр хүнд дэлхий дахинд түгээд байгаа билээ.

Залуус НҮБ-ын индэрт илтгэл тавьж, Азийн эрэгтэйчүүдийн төлөөлөл болж, Таймс сэтгүүлийн нүүрийг чимж цөөнгүй амжилтуудаараа дэлхий дахинд к-поп урсгалыг таниулсан юм. 

Тэд хөгжмийн ертөнцийг байлдан дагуулаад зогсохгүй үлгэр дууриалал болж, загварын ертөнцөд хөл тавьж, хандивын үйл ажиллагаанд ч идэвхитэй оролцдог гэдгээрээ алдартай. Харин барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний авьяас чадварыг үгүйсгэсэх болов.

Өнгөрөгч жил BTS хамтлаг “Graham Norton” шоунд оролцсон юм. Энэхүү тоглолтын дараа АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр арьс өнгөөр ялгаварласан шүүмжлэл, мессэжүүдээр бөмбөгдөх болов. Мэдээлэл нь голдуу тэдний арьсны өнгөөс эхлээд, гадаад төрх хувцаслалт, бэлгийн чиг хандлагыг хүртэл доромжилсон утгатай байлаа. Тэр ч байтугай “Ladyboys” гэж хочилсон постууд ч ар араасаа хөвөрчээ. 

Хүмүүс залуусын байгаа байдал, гадаад өнгө үзэмжид тулгуурлан шүүмжилж байх үед дуучин Harry Styles тэднийг арьс өнгө, бэлгийн чиг хандлагаар нь шүүмжилсээр байгаад үзэл бодлоо илэрхийлсэн юм. 

Гэсэн хэдий ч дэлхий даяар тэдний тоглолтын тасалбар гарсан даруйдаа зарагдаж дуусч, дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчид ирж, нойргүй хонон байж тасалбар худалдан авч байна.