Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн хамт олон аугаа Б.Шарав агсны нэрээр хүүхдийн театр нээжээ. Тус сум өөрсдийн хүчээ нэгтгэн 1940-д оноос өнөөг хүртэл ашиглаж буй сургуультайгаа залгуулан уг театрыг өргөтгөжээ.
Дотоод орчин тайз засал нь лоунжтай, иж бүрэн акустик ханатай 200 үзэгчийн суудалтай, өнгө донж хослосон мини театр хэлбэрээр бүтээсэн байна. 

Уг театрын ажилд УИХ-ын гишүүн Л.ОюунЭрдэнэ 50 сая төгрөг, Ерөнхий сайд У.Хүрэлсүх иж бүрэн хөгжим, ухаалаг самбар, үзэгчийн 200 сандалын эхний хэсгийг гардуулж өгчээ.