Холливудын жүжигчин Брэд Питт Финландын Финландын Тампер хотын “Sara Hildén” галерейд уран баримлын хамтарсан үзэсгэлэн гаргажээ.

Энэ нь уран барималчийн хувьд гаргаж буй түүний анхны үзэсгэлэн юм. Өдгөө 58 настай жүжигчин уран зураг цуглуулагч бөгөөд Анжелина Жолигоос салсны дараа керамик урлал сонирхож эхэлсэн аж.

Үзэсгэлэнд түүний есөн бүтээл тавигдсан байна. Тухайлбал “Өөр рүүгээ онилохдоо өөрийг харсан ч хэтэрхий оройтсон байв” нэртэй ханын баримал зэргийг танилцуулжээ.

Уг үзэсгэлэн нь Британийн уран барималч Томас Хаусаго, Автралийн рок хөгжимчин Ник Кэйв нартай хамтарсан хамтын уран бүтээлийн тайлан аж.

“Sara Hildén” урлагийн музейд гарсан тус үзэсгэлэн ирэх оны 1-р сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.

Candle Holders For Loved Ones