УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "...Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх” талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр асуулга тавилаа.


Тус асуулгад:

- Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ямар арга хэмжээ хэрэгжүүлж, хичнээн ажлын байрыг хадгалж чадсан бэ?

- Үсчин, машин засвар, машин угаалга, томоохон зах болон үйлчилгээний төвүүдэд гар дээрээсээ худалдаа хийдэг иргэд, оёдолчид гэх зэрэг өдрийн орлогоороо өрхийн амьдралаа, өнөө маргаашийн хоолоо залгуулж буй 180 мянган иргэнээ дэмжихэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

- Цар тахлаас сэргийлэх Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрт хүүхэдгүй өрхүүд хэрхэн хамрагдсан талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

- 2020 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл иргэдийн бүх зээл хойшлогдсон талаар мэдээлэл хийсэн. Гэвч Монголбанкны удирдлага, арилжааны банкууд, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-ууд энэ шийдвэрийг янз бүрээр тайлбарлан хэрэгжүүлж байна. Засгийн газрын хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр байгаа эсэх талаар мэдээлэл өгнө үү?

- УИХ-ын сонгуулийн өмнө ямааны ноолуурт 178 тэрбум төгрөг бэлнээр тараасан Засгийн газар өрх бүрд нэг сая төгрөг олгох буюу нийт 180 тэрбум төгрөг зарцуулах Ерөнхийлөгчийн санаачилгыг яагаад дэмжсэнгүй вэ" хэмээн Ерөнхий сайдаас асуужээ.


Асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.