ОХУ-ын Екатеринбург хотноо болжсонирхогчдын боксын ДАШТ-ий 63кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг БНХАУ-ын Шань Жунтай тулалдаж, илт илүүрхэн 5:0/29:28,29:28,29:28,29:28,29:28/-ээр яллаа.


Харин52 кг-ын жинд өрсөлдсөн манай боксчин ОУХМХ.Энхмандах Казахстаны С.Бибоссиновтой тулалдан илүү байж чадсан ч хажуугийн 5 шүүгчийн үнэлгээгээр2:3 ( 28:29, 29:28, 28:29,28:29,30:27)-аар харамсалтай хожигдлоо.Манай боксчинд тав дахь шүүгч 30:27-гоорялалтөгсөн ньХ.Энхмандах илүү байсныг нотолно.


Өнөөдөр үдээс хойш/09.15/57 кг-дАзийн аваргаЭ.Цэндбаатар Киргизийн Сейтек Уулу Мунарбектэй, маргааш /09.16/69 кг-д ОУХМ Г.Баярхүү рингэнд тус тус гарч тулалдана.