2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. 

1. Бүртгүүлэх хугацаа: 9.30(Даваа)-10.7(Даваа)

Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа~Баасан)

08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30),

10.3(Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна.

2. Материал хүлээн авах газар: БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

3. Сонгон шалгаруулах оюутны тоо: 4 хүн

  • Монгол улсын харъяат иргэн
  • 2020.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)
  • 25 нас хүрээгүй байх(1995.3.1-нээс хойш төрсөн иргэн)

 4.  Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон тавигдах шаардлага (хавсралтаас харах)

5.  Холбоо барих

  • БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
  • Утас : 976-7007-1020 , (E-mail) kormg_cul@mofa.go.kr
  • БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн
  • Вэб хуудас(www.niied.go.kr) [English version – Korean Government Scholarship Students – Q&A, NOTICE]
  • kgspniied@korea.kr