Б.Баясгалан
07 сарын 16, 2020
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж, Сөүл-Улаанбаатар чиглэлийн 7 дугаар сарын 20-ны өдрийн тусгай үүргийн нислэгт хамрагдаж нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу.
Үүнд:
1. Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.
2. Иргэд нислэгт суухаас өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, өөрт авч явах шаардлагатай.
3. БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай. Хэрвээ ГИХГ-т бүртгүүлж амжаагүй тохиолдолд Инчөн олон улсын нисэх буудалд ажиллах ЭСЯ-ны ажилтанд бүртгэл эхлэх үед хандана уу.
Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын яам
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.23.84] ・ 2020.07.17 Хариулах
шинжилгээний хариу эерэг гарвал яах юм. хэрэггүй гээд үлдээх үү.
Зочин [202.126.89.45] ・ 2020.07.16 Хариулах
новшнууд минь бусад орноос 7 шинэжилгээ хийлгэ яах гэж ард иргэддээ ялгарвалан гадуурах эрх та бүгд бхгүй ҮНДЭСЭН ХУУЛЬД БХГҮЙ ШҮҮ БИ ЭСЭРГҮҮЦЭЖ БНА
Санал болгох
1 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
2 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
3 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
4 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
5 Автобусны жолоочоос ДАШТ-ий баатар болсон Возиньягийн түүх