Цахим валют Биткойны үнэ дээд амжилтаа эвдэж энэ лхагва гарагт 11 мянган долларт хүрлээ. Английн банкны санхүүгийн тогтвортой байдал хариуцсан дэд дарга Сэр Жон Канлифф үнийн огцом өсөлтийн үед хөрөнгө оруулагчид “гэрийн даалгавраа хийж сайтар бодох хэрэгтэй” хэмээжээ. Гэхдээ биткойны үнийн өсөлт эдийн засагт ямар нэг нөлөө үзүүлэхүйц өндөр биш болохыг ч онцоллоо. 

Энгийн валюттай харьцуулахад биткойн ямар нэг банк, Засгийн газрын мэдэлд байдаггүй. Биткойн энэ лхагва гарагт 11,377 долларт хүрсэн нь энэ оны эхээс 1000 хувиар илүү гэсэн үг. Цахим валют 2009 онд гарснаасаа хойш ихээхэн шуугиан тарьсаар ирсэн. Энэ удаагий үнийн өсөлтийг шинжээчдийн зарим нь хөөсрөл гэсэн бол зарим нь санхүүгийн гол валют болсонтой холбоотой гэж таамаглалаа. 

Сэр Жон BBC-д “Хүмүүс биткойныг албан ёсны валют биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Үүний ард ямар ч банк, Засгийн газар байхгүй, хариуцлагыг нь үүрэх хүн байхгүй шүү дээ” хэмээв.