Б.Баясгалан
01 сарын 16, 2020
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажлыг хийж байна.
Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжид Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ.

Тус ажлын хүрээнд өчигдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсын Пома группын төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтад Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мерлин, Пома группын дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид болон нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.
Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцав. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газарт дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлэв.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.67.92] ・ 2020.01.16 Хариулах
Ene buur gaihmaar te resortuudiin liftnii hurdaar hot dunduur hen yvhiim be zgr zam bulaatsaldku trambai tavichildaq metrogoo bolie ghd hamgiin aimar n tender n yvaad bgaaashd ndaas dor hunuus bid nariig udirdaad bga n aimaar bnaa
Зочин [202.9.46.147] ・ 2020.01.16 Хариулах
undur deer daralt uhsdeg hund bol.hezu l unaa ...italy bolood europe d bdg shig neg shontoi metrohorhu trambai ch gehuu tiim shugam tataal boloo shde...ug n zai ezlehgui zam bulaahgui amar ed shde
Санал болгох
1 Стив Морэл: Монголын хөдөө шиг диваажин үгүй, хайрлаасай хамгаалаасай гэж хүсдэг
2 Байгалиа хөгжлийн үндэс болгосон Бутанчуудаас бид юу сурах вэ?
3 ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг
4 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
5 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул