Б.Баясгалан
07 сарын 22, 2020
Засгийн газар өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийг томилжээ.
Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж буй. 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2001-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт шинжээч, референт, зөвлөх, ахлах зөвлөх,
- 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодпогын газрын дарга,
- 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх,
- 2018 оноос өнөөг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна.
- Мөн 2020 оны 4 дүгээр сард Сонгуулийн ерөнхий хорооны Орон тооны бус гишүүнээр томилогдсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, дэд сайдаар ЦЕГ-ын дарга асан С.Баатаржав нар томилогдон ажиллаж буй бөгөөд Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандорж томилогдлоо.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.64] ・ 2020.07.23 Хариулах
Будилуулсан бүртгэлийг нь баттай аргалуулж, цааш нь хуулийн хүрээнд хөгжүүл хэмээн тушаал дэвшүүлж
Зочин [202.126.89.195] ・ 2020.07.22 Хариулах
Супер царцааны загалмайлсан эцэг төрийн нарын бичгээр шагнуулжээ
Санал болгох
1 Интернэтээс давсан үйлчилгээ буюу гэрийн ухаалаг хэрэглээний шинэ үе
2 PISA 2025: Монгол хүүхдүүдийн сурлагын амжилт 3 жилийн өмнөхөөс төдийлөн сайжирсангүй
3 Ц.Энх-Амгалан: Бэлчээрийн 80 хувь нь доройтсон гэдэг нь асуудлыг тодорхойлж байгаа болохоос хөрөнгө оруулалт хийх үндэслэл болохгүй
4 Apple Event 2026: Эвхэгддэг Iphone худалдаанд гарна
5 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ