Б.Номин
11 сарын 17, 2025
Peak.mn: Таны хүүхэд аялангаа дэлхийд эрэлттэй байгаа ажил мэргэжлийн талбартай биечлэн танилцаж, заримыг нь бүр өөрөө хийж туршиж үзнэ гэвэл ямар вэ? Охин тань өөрийн мэдрэмжээр сонгосон хувцаснуудаа өмсөөд загварын тайзан дээр алхаж эсвэл үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний найрлагыг сонгож бүтээж үзнэ гээд төсөөл дөө. Хөвгүүд график, тоглоом хөгжүүлэлт эсвэл сансар судлалын орчинтой танилцангаа тухайн ажлын талбарт нь өөрийн биеэр туршилж хийж үзэх болно. Энэ бол “K-study and travel” хөтөлбөрийн нэг л хэсэг нь. Хүүхдэдээ ингэж ажил мэргэжлийн зах зухаас амтлуулдаг 21 хоногийн аялал-сургалтын талаар “K-study and travel” хөтөлбөрийн зохицуулагч Б.Ариунаатай ярилцсанаа хүргэе!
Гэрээсээ хол ганцаараа аялснаар хүүхэд өөртэйгөө нүүр тулдаг
-Хүүхдүүд гэр бүлээрээ Солонгос руу аялахад нээлттэй болсон энэ цагт “K-study and travel” хөтөлбөр ямар давуу талтай вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулаад гэр бүлээрээ Солонгос улсад аялах нь элбэг болсон. Харин манайхаас зохион байгуулдаг боловсролын аяллын давуу тал нь, хүүхдийг өөрийг нь анхны удаа биеийг нь даалгаж аялалд явуулж байгаа юм. Гэрээсээ, аав ээжээсээ хол ганцаараа явна гэдэг хүүхдэд өөрөө өөртэйгөө нүүр тулах боломж олгодог. Хөтөлбөрт маань их сургуулийн кэмпустай танилцах аялал бий.
Тэнд очоод хүүхдүүд маань хамгийн түрүүнд их сургуулийн орчныг мэдэрдэг. Авч байгаа хамгийн чухал мэдрэмж нь юу байдаг вэ гэхээр, жишээлбэл Ионсэй их сургуулийн кампуст очмогцоо хүүхдүүд “Бүр шинэ хот шиг юм байна шүү дээ, сургуулийн орчин ийм байдаг юм байна шүү дээ” гэж хамгийн их мэдэрдэг. Ингээд “Би ерөөсөө энд сурна аа” гэдэг итгэл үнэмшил нь бий болдог. Номын санд оюутнуудын суралцаж байгаа байдлыг хараад “Аан, би ийм орчинд сурах юм байна. Оюутан болвол ийм байх юм байна. Би дараа заавал энд ирж сурна аа” гэдэг итгэл үнэмшлийг авдаг.

-Сонирхолтой сонсогдож байна шүү. Өөр ямар хөтөлбөрүүд багтдаг вэ?
-Солонгос хэлний эрчимжүүлсэн сургалт орно. Анх очихдоо өөртөө бага зэрэг итгэлгүй байгаа нь анзаарагдаж байсан хүүхдүүд маань өдөр ирэх тусам сайжраад, дуудлага нь маш сайжирдаг. Солонгос багш нар маань хүүхдүүдийг маш сайн анзаардаг. Дуудлага сайжирсныхаа хэрээр хүүхдүүд ярих дуртай болоод ирдэг. Таарсан хүн болгонтой мэндлээд өөртөө хэрэгцээтэй зүйлээ идэрхийлдэг болоод ирэхээрээ хүүхдүүд маань маш гэгээлэг болчихдог гэж багш нар маань хэлдэг юм. Тэр нь манайхаар юу гэсэн үг вэ гэхээр, “Гал цогтой, гэрэлтсэн болчихлоо” гэсэн үг.
Үүнээс гадна бид хүүхдүүддээ мэргэжил сонголтын тест хийж, зөвлөгөө өгдөг. Мөн сэтгэл зүйн буюу хувь хүний хөгжлийн хөтөлбөр ч багтсан.

Эцэг эхчүүд, “Танай хөтөлбөр үнэхээр өөр юм байна” гэдэг
-Их олон төрлийн агуулга багтаадаг байх нь ээ. Ингэхэд хүүхдүүд маань аялж амждаг юм уу?
-Ингээд амралтын өдрүүдээрээ аяллын хөтөлбөртэй. Дөрвөн хотын аяллын хөтөлбөр багтсан. Мөн хүүхдүүд маань амралтын өдрөөрөө хийж үздэг нэг зүйл нь ирээдүйн ажил мэргэжилтэй танилцах аялал.
“Korea Job World” хэмээх ажил мэргэжлийн музейн байгууламжид очиж ирээдүйд ямар ажил мэргэжил эрэлттэй байгааг өөрийн биеэр харж, ямар ажил мэргэжил дээр би хэрхэн сурч мэргэжил эзэмших вэ гэх мэт мэдлэгүүдийг мөн олж авдаг.

Тэгээд бүр өөрсдөө туршиж үзэх боломжтой. Шинэ технологиуд дээр туршиж үзээд, “Энэ хүмүүс ямар ажил хийдэг вэ?” гэдэгтэй нь танилцаж, үүнээс өөрийнхөө мэргэжил сонголтод олон мэдлэг мэдээллийг олж авдаг. Мэргэжлүүд ерөнхийдөө технологи тал руугаа орчихсон. График, тоглоом хөгжүүлэлт, web toon, сансар судлалын ажлын орчныг бүрдүүлчисэн газарт хүүхдүүд маань очиж үздэг. Түүн дээр нь туршилт хийж үзэх боломжтой. Жишээлбэл, охид нэвтрүүлэгч, хувцас загвар, гоо сайхан тал руугаа ихэвчлэн сонирхолтой байдаг. Хувцас загвар сонирхдог хүүхэд байлаа гэхэд тэднээр аливаа загварыг хослуулаад загварын тайзан дээр алхах сургалт хийдэг.
Гоо сайхны сургалтын үеэр бүтээгдэхүүний орц найрлагад юу ордог вэ, өөртөө тохирсон үнэртэн хийгээд үзье, нүүр будалт хийж үзье гэх мэт олон зүйлийг туршиж үзэх боломжийг олгодог. Биеэр туршаад, өөрсдөө хийж үзэхээрээ хүүхдүүд миний сонирхол, онцлогт тохирсон мэргэжил мөн үү, үгүй юү гэж өөр дээрээ мэдэрч үздэг.

-Ингэж яваад ирсэн хүүхдүүдэд ямар үр дүн гардаг бол?
-Эцэг, эхчүүдийн хувьд манай хөтблбөрт хүүхдүүдээ явуулснаар олон давуу талуудыг олж хардаг. Хүүхэд маань явж ирснээсээ хойш биеэ даах чадвартай болсон байна, дээр нь өөрийнхөө хүсэл сонирхлыг мэддэг болчихсон байна. Бидний харилцаанд хүртэл өөрчлөлт орлоо гэж хэлдэг. Эцэг, эхчүүдэд бид хөтөлбөрийнхөө талаарх мэдээллийг маш хангалттай өгч явна. Өдөр болгон ямар үйл ажиллагаа болов гэдгийг зурагтай нь хамт мэдээлэл өгөөд явдаг. Эцэг эхчүүд маань биднийг тос авахдаа юу гэж хэлдэг вэ гэхээр, “Танай хөтөлбөр үнэхээр өөр юм байна” гэдэг. Бусад орон руу явуулдаг кэмпүүд ч байдаг. Тэд маань зөвхөн хэлний сургалттай л байдаг бол манай хөтөлбөр бүгдийг нь багтаасан цогц хөтөлбөр байдаг. Аялна, хэлний мэдлэгээ дээшлүүлнэ. Хувь хүний хөгжилд нь хэрэгтэй, ирээдүйд хэрэгтэй сонголтыг хийхэд нь томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа юм.




Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.182.178] ・ 6 өдрийн өмнө Хариулах
transfer.cloud.mn/view/5G0LAD