Хэдэн жилийн өмнө эхнэр нь түүнийг гэнэт орхин явахад зүрх нь шархалсан хөөрхий эр бялдаржуулах спортоор хичээллэж, амьдралаа өөрчлөхөөр шийджээ. 

Твиттерт @lonestarsde66 хаягтай түүнийг эхнэр нь “хaлзан, пагдгар, дунд насны” хэмээн орхиж явсан нь сэтгэлийг нь ихэд шархлуулжээ. Ширапионг коллежид байхдаа тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байсан ч коллежоо төгссөний дараагаас уг зуршилаа орхисон тухай Soranews мэдээлсэн байна. 


Сэтгэл санаагаа засахын тулд тэрээр дахин фитнест хичээллэхээр шийджээ. Өөрийгөө зорилгодоо үнэнч байлгахын тулд бялдаржуулах спортын тэмцээнд оролцохоор өргөдлөө өгсөн байна. Үүнээс хойш тэмцээндээ бэлдэн тогтмол бэлтгэл хийх болов. Үр дүнг нь түүний  инстаграмаас авсан зургаас харахад ойлгомжтой. Тэрээр тэмцээнүүдэд амжилт үзүүлж, тогтмол шилдэг 10 тамирчинд багтдаг болсон байна. Гаргасан хамгийн том амжилт нь Токиогийн нээлттэй тэмцээний 40-өөс дээш насныхны ангилалд 4 дүгээр байр эзэлжээ. 

Одоо тэр тэмцээний үеэр танилцсан бүсгүйтэй аз жаргалтай амьдарч байгаа аж.

 


Эх сурвалж: nextshark.com