Азийн наадамд Монгол Улсын 14 жүдоч зодоглоно

П.Мөнгөнсор
09 сарын 17, 2026

Японы Айчи-Нагоя хотод есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд болох Азийн XX наадмын жүдо бөхийн тэмцээн эхлэхэд 14 хоног үлдлээ. Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй, эмэгтэйчүүдийн нийт 14 жинд, мөн холимог багийн төрөлд гурван жүдоч хүч үзнэ.


Эрэгтэй:

  • 60 кг – МУГТ Э.Ариунболд
  • 66 кг – ОУХМ К.Ёолк
  • 73 кг – ОУХМ Л.Энхдөл
  • 81 кг – ОУХМ О.Шинэбаяр
  • 90 кг – ОУХМ Ж.Энхтөр
  • 100 кг – ОУХМ Ц.Ган-Эрдэнэ
  • +100 кг – ОУХМ Б.Гончигсүрэн

Эмэгтэй:

  • 48 кг – ОУХМ Г.Наранцэцэг
  • 52 кг – ОУХМ Б.Уранзаяа
  • 57 кг – ОУХМ Т.Ариунзаяа
  • 63 кг – МУГТ Л.Энхрийлэн
  • 70 кг – ОУХМ У.Анужин
  • 78 кг – ОУХМ О.Хүслэн
  • +78 кг – ОУХМ А.Адьяасүрэн.

Харин холимог багийн төрөлд 73 кг-ын ОУХМ Ж.Гансүрэн, +90 кг-ын ОУХМ Ө.Пэрэнлэйжамц, +78 кг-ын ОУХМ Д.Номинзул нар өрсөлдөнө.

Холбоотой сэдвүүд

азийн наадам жудо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.