Онолбаатарын Анужин
09 сарын 22, 2026
Өнөөгийн дэлхий ертөнцөд бүх зүйл шинэчлэгдэн хурдтай өөрчлөгдөж байна. Анагаах ухааны салбарт ч хүнийг өөрөөр нь эдгээх сэргээх боломж чадварыг нь дэмжих шинжлэх ухааны үндэслэл улам бүр чухал болжээ.
Тэгвэл яг энэ үндэслэлээр ази, америкт "Шинжлэх ухааны лабораториос хүмүүсийн гал тогоо руу" шилжсэнээрээ алдаршсан Доктор Шю Жиа эрдэмтэн Монголд анх удаа иржээ. Энэхүү алдартай эмчийг “Ази Мед”, “Корсан” зэрэг эмнэлэг, ТББ-ууд хамтран эх орондоо урьж нийтийн эрүүл мэндэд зориулан 3 өдрийн турш олон нийтэд цогц арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгууллаа.

Түүний амьдралын гол эргэлтийн цэгүүдийн нэг нь Шинжлэх ухааны карьер ба Эргэлзээ Бээжингийн Их Сургууль болон АНУ-ын Жонс Хопкинсын Их Сургууль зэрэг дэлхийн
шилдэг сургуулиудад биофизик, физиологийн чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалж олон жил лабораторид эсийн түвшний судалгаа хийсэн явдал юм.
Гэвч орчин үеийн анагаах ухаан өндөр хөгжиж, маш олон төрлийн хүчтэй эмүүд гарч байгаа ч архаг хууч өвчтэй (чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчин) хүмүүсийн
тоо яагаад буурахгүй, харин ч улам бүр залуужиж, нэмэгдсээр байгаа вэ? гэдэг асуулт түүнийг эргэлзэхэд хүргэжээ. Тэрбээр хэлэхдээ: "Би лабораторид сууж, хэдэн эс судлаад 10 эрдэм шинжилгээний өгүүлэл бичлээ гээд гудамжинд өвдөөд алхаж байгаа жирийн хүмүүсийн амьдралыг шууд
өөрчилж чадахгүй байсан. Харин тэдний өдөр тутамдаа иддэг хоолыг нь өөрчлүүлж чадвал маш олон хүнийг эмнэлэгийн орон дээрээс босгож чадна гэдгийг ойлгосон" гэжээ.

Үүнээс хойш тэрээр лабораторийн ажлаа бүрэн орхиж, өөрийн мэдлэгээ хүмүүст түгээхийн тулд "Аялагч багш" болсон байна. Түүнчлэн сүүлийн 10 гаруй жилийн
хугацаанд дэлхийн 200 гаруй хотоор аялж, 1500 гаруй удаагийн үнэ төлбөргүй, сайн үйлсийн лекцийг уншиж, олон мянган хүнийг архаг өвчнөөсөө салахад нь тусалжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.