Х.Оргил
08 сарын 28, 2020
Өөрөөсөө давж бусдад үйлчилдэг сайхан сэтгэлт хүмүүсийн нэгдэл болох Улаанбаатар Централ Ротари клубынхэн маргааш Чингэлтэй дүүргийн алслагдсан хорооны зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна.
Чингэлтэй дүүргийн ядуурлын төвшин бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр байдаг тул ийнхүү тус дүүргийн зорилтот бүлгийн 40 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна.
Энэхүү үйл ажиллагаагаар эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг, B, C вирус болон хелико бактерийн шинжилгээг хийх юм. Шинжилгээнүүдийг эмнэлгийн иж бүрэн тохижилттой автомашинд суурилагдсан хавдрын эрт илрүүлгийн явуулын эмнэлэгт авна.
Үйл ажиллагааг “Гэрэгэ” ротари клуб, УБ Централ Ротаракт клуб, Цаст Ротаракт клуб, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо, Хаппи Веритас оношилгооны төв, Багшийн туслах аппликэйшн, KARCHER Mongolia компани дэмжин ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Залуучуудын Холбооны гишүүд сайн дураар оролцоно.


Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.68.178] ・ 2020.08.29 Хариулах
Happy veritas bish daffodil emnelgiin bayarsaikhan emchiin sanaachilsan tusul. Mundag emch dee .
Зочин [103.57.93.119] ・ 2020.08.29 Хариулах
Happy Veritas mundaf bna shuu. Amjilt husye.
Санал болгох
1 Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой
2 Mongolia Assesses Plague Risk as "Low" Following Unconfirmed Siberian Lab Incident
3 Fatal Bear Attack in Ulaanbaatar Triggers Search Operation
4 2027 оноос чихэрлэг ундаа, усанд Онцгой албан татвар ногдуулж эхэлнэ
5 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo