Автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох үйл ажиллагааг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэж байна. 

Хүрээлэн буй орчин, хүн, амьтанд ээлтэй, нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан тээврийн ухаалаг үйлчилгээг бий болгоход үйлчилгээний чанар шийдвэрлэх үүрэгтэй. 

Олон улсын туршлагаас үзэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын үзүүлэлт нь норматив техникийн баримт бичгийн шаардлагад хэрхэн тохирч байгааг тодорхойлох үндсэн шалгуур нь тохирлын үнэлгээ юм. 

Энэ ажлын хүрээнд тохирлын үнэлгээнд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн "Икс Эм Си" ХХК-ийн улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээнд Автотээврийн үндэсний төвөөс тохирлын үнэлгээ хийж ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ олголоо.