“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар мод тарих үндэсний өдрийг жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гариг болгон зарласан бөгөөд тус үйлдвэрийн газрын ажилтнууд хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран автотээврийн салбарын 97 жилийн ойн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 97 мод тарьлаа.

Мөн үйлдвэрийн газрын захирлын 1 ажилтан 1 мод удирдамжийн хүрээнд монгол улсын өнцөг булан бүрт орон нутгийн автотээврийн төвүүд, хамтран ажилладаг аж ахуй нэгж байгууллагууд нэгдсэн журмаар мод тарих ажлыг зохион байгуулж байна.