Б.Баясгалан
01 сарын 17, 2020
Нийтийн тээврээр зорчихдоо тогтмол "U-моney" картаар төлбөрөө төлдөг хүмүүст зориулсан урамшууллын тохирлыг сар бүр явуулахаар болжээ.
Энэ талаар "Улаанбаатар смарт карт" компанийн менежментийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал "Хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногт эхний тохирлыг хийнэ. Тэр нь нэгдүгээр сард зорчсон картуудын дунд явагдах юм. Тэгэхээр одоо автобусаар зорчихдоо ашиглаж буй картууд тус урамшуулалт хөтөлбөрт бүртгэгдэж байгаа үг. Иймд бэлэн мөнгөөр зорчиж буй иргэд карт ашиглаж зорчсоноор урамшуулалт хөтөлбөрт хамрагдаж, сар бүр тодрох 111 азтаны нэг болох боломжтой. Азтан нь хоёр сая хүртэлх хэмжээний бэлэн мөнгө, нэг сарын турш үнэгүй зорчих эрхтэй картын эзэн болно" хэмээн мэдээллээ.
Мөн "Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулна. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой. Тохирлыг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гарагт явуулна" гэдгийг онцлов.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.117.16] ・ 2020.01.19 Хариулах
asdfasdfsd