УИХ: Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол нэр дэвшихийг хориглохыг дэмжив

Б.Баясгалан
12 сарын 20, 2019

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрүүдийг дэмжих эсэхээр санал хурааж байна.

Дөнгөж сая "хуулийн төслийн 30 дугаар зүйлд 30.8 дахь хэсэг нэмэх гэснийг хасахаар шийдвэрлэсэн байнгын хорооны саналыг дэмжиж байна" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 8 нь зөвшөөрч, 40 нь эсэргүүцлээ.

"30.8-д Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэж заасан юм. Уг заалтыг Төрийн байгуулалтын байнгын хороо хасахаар шийдвэрлэсэн ч УИХ хасахгүй байхаар шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.