"Монгол HD" тeлeвизээс зохион байгуулж буй "Aвьяаслаг Монголчууд-2018" шоу нэвтрүүлгийн ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо.

Тус шоуны финалын шат болох өнөө оройны шууд тоглолтод үзэгчдээс хамгийн олон санал авсан шилдэг 10 оролцогч үзүүлбэрээ өрсөлдсөн юм.

Үүний дараа санал хураалтын шугамыг нэгэн зэрэг нээж, үзэгчдийн саналыг авахад оролцогч С.Билэгт хамгийн олон үзэгчээс санал авч, шоуны шилдгээр шалгарч, 100 сая төгрөгийн эзэн боллоо.

Харин шоуны 2 дугаар байрт Дулма, Паша нар, 3 дугаар байрт "116" хамтлаг тус тус орлоо.

Финалын шатанд шалгарсан шилдэг 10 оролцогч: