Avengers:Endgame”-ын фэн кино театрт зогсолтгүй уйлж эмнэлэгт хүргэгджээ

Х.Оргил
04 сарын 29, 2019

Зүүн Хятадын нэгэн эмэгтэй “Avengers: Endgame” киног үзэж байхдаа сэтгэл нь хөдлөн тасралтгүй уйлжээ. Хэт их уйлж хямарсан түүнийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн гэнэ. 21 настай оюутан бүсгүй амьсгалын дутагдалд орон улмаар цээж нь хүчтэй өвдөн, булчин нь татаж гарын хуруунууд татсан байхад эмнэлэгийн тусламж үзүүлжээ.

Гүнзгий , хурдан амьсгалснаас уушги нь хүчилтөрөгчөөр дүүрч, цусан дахь нүүрс хүчлийн ислийг шавхсанаас үүдэн гардаг уг үзэгдлийг hyperventilationбуюу хүчил төрөгчийн хэт дүүргэлт гэж тайлбарладаг байна. 

Хүчил төрөгчөөр амьсгалуулсны дараа эмэгтэй тайвширч бие нь хэвийн болжээ. Эмчийн хэлснээр “Хүчил төрөгч аппаратаар амьсгалуулсан нь түүний амьсгалыг жигдрүүлэн, дагавар шинж тэмдгүүдийг намдааж чадсан” гэжээ.

“Avengers: Endgame” нь “MarvelCinematic Universe”-ийн гаргасан 22 цувралын төгсгөл юм. Баасан гарагт АНУ-ын кино театруудаар, Хятадад хоёр өдрийн өмнө нээлтээ хийжээ. Хятадын кино театруудын борлуулалт нь 107.5 сая доллараар тэргүүлж байгаа бол бусад нээлтүүд нь 169 сая долларт хүрчээ. Бүсгүйд тохиолдсон явдал Weibo-ийн хэрэглэгчдийн анхаарлыг тойрсонгүй. Оюутан бүсгүйн хэт сэтгэл хөдлөлд автсан талаар шүүмжилж, тохуурхан жинхэнээсээ эмчид очиж үзүүлэх хэрэгтэй гэх мэт сэтгэгдлийг бичсэн байна.


Эх сурвалж: https://nextshark.com/

Холбоотой сэдвүүд

кино avangers

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.