“Squid Game” киног амьдрал дээр хэрэгжүүлсэн Youtuber ялагчдаа 456 мянган ам.доллар өгчээ

Л.Дэлгэрмаа
11 сарын 29, 2021

Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн “Squid Game” цуврал цацагдсан цагаасаа хойш дэлхийн үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ.

Youtuber MrBeast анх тикток хуудастаа “Хэрвээ энэ видео 10 сая лайк хүрвэл би “Squid Game”-ийг амьдрал дээр хэрэгжүүлнэ” хэмээн нийтэлсэн юм. Уг багахан бичлэг хэдхэн хоногийн дотор олон сая лайк авсан тул тэрбээр амласандаа хүрч 456 хүнийг оролцуулан энэхүү алдартай киноны адармаатай даалгаврыг гүйцэтгүүлжээ.


Даалгаврыг гүйцэтгэхдээ хэн нэгний амийг эрсдэлд оруулаагүй нь мэдээж. Гэхдээ тоглоомыг хөгжөөнтэй болгохын тулд оролцогч бүрийн цамцанд будагтай уут суурилуулсан аж. Мөн хэсэг бүхэн дээр оролцогчдын аюулгүй байдалд ихээхэн анхаарчээ. Тухайлбал төмөр биш хуванцар хутгыг ашигласан юм.

Оролцогчдын тоо нь кино дээрх шиг 456 байжээ. Ялагч нь мөн л кинонд өгүүлдэг шиг 456 мянган ам.долларыг өвөртөлжээ.


“Squid Game”  киног бүтээхэд уран бүтээлчид 21,4  сая ам.доллар зарцуулсан бол амьдрал дээр тоглоомыг хэрэгжүүлэхэд MrBeast-ийн багийнхан 3,5 сая ам.доллар үрсэн талаараа уг хуудастаа бичсэн юм. Орчин, байршил, хэрэглэгдэхүүний хувьд бараг л кинотой дүйхээр хэмжээний бодит мэдрэмж төрүүлэхүйц байхад түүний багийнхан ихээхэн анхаарч, ач холбогдол өгсөн гэнэ.


Уг видео Youtube хуудаст цацагдсан өдөртөө л 61 сая хандалт авч тренд бичлэгийн жагсаалтыг тэргүүлээд байна.

Бичлэг үзэх:

MrBeast нь 80 сая гаруй дагагчтай, Youtube-ийн тэргүүлэх контент бүтээгчдийн нэг юм.

Холбоотой сэдвүүд

squidgame кино

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.