МОСКВА. /РИА Новости/. “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг Лондон хотын Белмарш шоронгийн эмнэлэг рүү шилжүүлжээ. Ж.Ассанжийн биеийн байдалд “WikiLeaks” байгууллагын ажилтнууд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. 

Эквадорын Элчин сайдын яаманд 7 жилийг өнгөрүүлсний дараа Ж.Ассанжийн биеийн байдал нэлээд мууджээ. “Өнгөрсөн баасан гарагт түүний биеийн байдал тааруу байсан. Түүнтэй энгийн байдлаар яриа өрнүүлэх боломжгүй байсан” хэмээн Ж.Ассанжийн өмгөөлөгч Пер Самуэльсон ярьсан байна. 

Ж.Ассанжийг шилжүүлэн өгөх асуудлаарх ээлжит шүүх хурал Лондон хотын Вестминстер тойргийн шүүхэд өнөөдөр болох ёстой аж. 

2010 онд Шведэд бэлгийн дарамт болон хүчингийн хэрэгт буруутгагдсан Ассанж тус улсад шилжүүлэн өгөхөөс болгоомжлон 2012 оны зургадугаар сараас Лондон хот дахь Их Британийн Элчин сайдын яаманд нуугдсан юм. 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг Швед болон АНУ-ын хүсэлтээр баривчилсан билээ. Лондон хотын шүүх түүнийг барьцаагаар суллах нөхцөлийг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзжээ. Түүнийг шилжүүлэн өгөх асуудлаарх шүүх хурал энэ сарын 2-нд эхэлсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг