П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг нэгэн шинэ санаачилга өрнүүлсэн нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг талархлыг хүлээгээд байна.

Тус эмнэлэгийн удирдлагууд шинэ жилийн баярыг тэмдэглэхэд зардал гаргахгүйгээр шийдсэн аж. Үүний оронд ажилтнуудаа урамшуулах шийдвэр гаргажээ.  Энэхүү урамшууллын төсөв нь төлөвлөгөөнөөс давсан орлого юм байна. Нэг ажилтанд дунджаар 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдээд байгаа аж.