Асгатын мөнгөний ордын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ

Х.Оргил
06 сарын 03, 2019

Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. 

Ингэснээр тус ордыг "Эрдэнэс Монгол" компани эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд шат дараатай арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас тус ордын хайгуулын болон техник эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.