Peak.mn
06 сарын 11, 2024
Монгол Улсын баруун хойд хэсэг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд орших Асгатын мөнгөний ордыг ашиглалтад бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг “Эрдэнэс Монгол” нэгдэл хүлээж буй бөгөөд харьяандаа Асгат төслийн нэгжийг 2023 онд байгуулж, төслийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэхүү ерөнхий төлөвлөгөөний гол зорилго нь Асгатын мөнгөний ордын нөөцийг олон улсын нөөц баялгийн Жорк ангилалд нийцэхүйц нэмэлт хайгуул хийх, нөөцийн тайлан бэлтгэн баталгаажуулах ба энэхүү нөөцийн тайланд үндэслэн Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ батлагдаж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх юм.
Өнөөдрийн байдлаар нөөц тогтоох, нэмэлт хайгуулын өмнөх бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна. Тодруулбал, Асгатын кемпээс орд хүртэлх замуудыг засварлах, өргөтгөх ажил хийгдэж байгаа бол энэ ажилтай зэрэгцэн гадаргуун бүрэн зураглал буюу топо геодези хийх ажил өрнөж байна.
Ийнхүү 40 гаруй жилийн өмнө хайгуулыг нь хийж, урьдчилсан байдлаар нөөцийг нь тогтоосон Асгатын мөнгөний ордыг ашиглах тухай асуудал олон жил яригдсан ч өнөөдөр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит ажлыг “Эрдэнэс монгол” нэгдэл хэрэгжүүлж, Алтайн хязгаар дахь “үүц” Асгат төслийг гацаанаас гаргаж, хөдөлгөж эхэллээ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.